Антарктидын тухай олон улсын гэрээ өнөөдөр 50 жил болж байна. Энэ гэрээнд 1959 оны 12-р сарын 1-нд Вашингтон хотноо ЗХУ зэрэг 12 орон гарын үсэг зурсан билээ. Баримт бичигт дэлхийн өмнөд бүс нутгийг олон улсын хэмжээнд удирдах үндсийг тусгасан юм. Одоо тус гэрээнд 47 орон нэгджээ. Зургаа дахь тив болон өмнөд нутгийг тойрсон тэнгисийг зөвхөн энхийн зорилгоор ашиглахаар гэрээнд заасан байна. Үүнээс гадна хугацаагүй үйлчлэх гэрээнд Антарктидын нутаг дэвсгэрийн маргааныг хууль ёсоор “битүүмжилжээ”. Орос улс одоогоор жилийн турш ажилладаг таван станц, улирлын таван баазад судалгаа хийж байна.