0Орос улсад өнөөдөр хөдөлмөрийн тэтгэврийн хэмжээг нэмлээ. Тэтгэврийн үндсэн хэмжээг бараг гуравны нэгээр нэмсэн байна. Нийт 37 сая хүний тэтгэврийг индексжүүлжээ. Он гарсаар тэтгэврийн хэмжээг дөрөв дэх удаа ийнхүү нэмлээ. Сарын дараа буюу 1-р сарын 1-ээс тэтгэврийн хэмжээг мөн нэмнэ. 2002 онд тэтгэврийн шинэчлэл хийх хүртэл иргэдийн тэтгэврийн эрхийг энэ үеэр дахин үнэлнэ. Төр засаг ирэх жил ДНБ-ийн 10 хувийг тэтгэвэр болон нийгмийн бусад төлбөрт зориулна. Улс орны санхүү-эдийн засгийн амаргүй байдлыг үл харгалзан Тэтгэврийн сан нийгмийн бүх хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэж ерөнхийлөгч Д.Медведев даваа гаригт даваа гаригт мэдэгдсэн юм. Шаардлагатай хөрөнгийг төсвөөс гаргасан гэж Д.Медведев Тэтгэврийн сангийн тэргүүн Антон Дроздовтой уулзахдаа мэдэгдсэн байна.