ХДХВ/ДОХ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Оросын бүх бүс нутагт энэ сэдвээр дугуй ширээний уулзалт болж байна. “ХДХВ-ийн байдлаа мэд” хамгийн өргөн хүрээтэй ажиллагаа юм. Хүссэн хүн бүр холбогдох шинжилгээ хийлгэх боломжтой. Москва, Сочи, Казань, Челябинск хотын дээд сургуульд энэ арга хэмжээ болж байна. Оросын ДОХ өвчний талаарх анхны цуврал киног өнөөдөр нийслэлд үзүүлнэ. Москвагийн кино Ордонд “Түймэр” нэртэй киноны хэсгээс гаргана. НҮБ-ын сүүлийн үеийн мэдээгээр дэлхийн хэмжээнд 36 сая хүн хүний дархлал хомсдлын хам шинж өвчний вирусээр халдварласан байна. Мөн 2 сая хүн энэ өвчнөөр нас баржээ. Орос улсад ХДХВ-ээр халдварласан хагас сая гаруй хүн бүртгүүлсэн байна.