Орос, АНУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Барак Обама нар стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээг бэлтгэх асуудлыг даваа гаригт утсаар хэлэлцсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Одоогийн баримт бичгийн үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дуусана. Женев хотноо энэ асуудлаар яриа хэлэлцээ хийж байна. Д.Медведев болон Барак Обама нар Афганистаны асуудлаарх Москва, Вашингтоны цаашдын хамтын ажиллагааг хэлэлцлээ. Новгород мужийн төмөр замд алан хядах ажиллагаа үйлдсэнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч оросын ажил нэгт нөхөддөө эмгэнэл илэрхийлэв.