Женевийн ойролцоох Европын цөмийн судалгааны тевд ажиллаж байгаа том адроннын коллайдер дэлхийн хамгийн хүчтэй эгэл бөөмсийн хурдасгуур боллоо. Өнөө өглөө эрдэмтэд 100-н метрийн гүнд байгаа 27-н км урт хонгилоор протоны бөөгнөрөлийг хамгийн дээд хурд 1,18-н тераэлектронвольтод хүргэлээ. Одоо мэргэжилтнүүд 2010 онд хийх үндсэн физикийн туршилтанд бэлтгэж байна. Гэрлийн хурдтай ойролцоо хурданд эгэл бөөмсүүд мөргөлдөх үед гарах үр дүнд анализ хийснээр эрдэмтэд матерын нууцад гүнзгий нэвтэрч, дэлхий ертөнц үүссэн нөхцлийг бий болгохыг оролдох болно. Энэ туршилтыг эсэргүүцэгчид даяарчлалыг хамарсан сүйрэл болж мэднэ гэж үзэж байхад эрдэмтэд аюулгүй гэж үзэж байгаа юм. Бүтэн жил үргэлжилсэн засварын дараа хурдасгуурыг 11-р сарын 20-нд дахин ажиллуулсан билээ.