БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао европыг худалдаанд гаргаж байгаа гаалиар ивээх журамаасаа татгалзахыг уриаллаа. Өнөөдөр Нанкин хотод болж байгаа БНХАУ, ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ, бээжингийн үзэж байгаагаар Хятадын эдийн засгийн хөгжлийг тогтоон барихад чиглэгдэж байгаа юанийн ханшийг өөрчлөх Барууны саналыг эсэргүүцлээ. ЕХ-той Хятадын стратегийн түншийн харилцаа маш чухал гэж Вень Зябао тэмдэглэлээ.