АНУ-ын АН-ын төлөөлөгчид, «Аль-Каида» байгуулагын толгойлогч Усама бен Ладенг барих ажиллагааг саатуулсан гэж бага Жорж Бушийн засаг захиргааг буруутгаж байна. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад сенатын гадаад харилцаа хариуцсан хорооны илтгэлд мэдээлжээ. Илтгэлийг зохиогчдын үзэж байгаагаар 2001 оны 12-р сард Афганистаны Тора-Бора ууланд бүслэгдсэн байсан Аль-Каидагийн толгойлогч гэрээслэлээ бичиж байсан байна. Тэр удаа түүнийг устгаж ч, барьж ч чадаагүй яагаад гэвэл тэр үеийн Пентагоны тэргүүн Дональд Рамсфелд, афганистан дах америкийн цэргийн командлагч Томми Френкс нар байлдааны ажиллагаа болж байгаа газарт шаардлагатай нэмэлт хүч явуулах ажлыг оройтуулсан. Энэ ажиллагааг тасалдуулсан явдал Афганистан дах терроризмийн эсрэг эвслийн хүчний байдлыг хүндрүүлсэн гэж илтгэлийг зохиогчид үзэж байна.