«Невский экспресс» галт тэрэгний дэлбэрэлтэд өртөж нас барсан хүний тоо 26-д хүрлээ.11-р сарын 27-нд Тверь, Новгород мужуудын хил дээр болсон алан хядах ажиллагаанд өртсөн нэг эмэгтэй Москвад нас барлаа. Төмөр замд нууж тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас тус галт тэрэгний сүүлийн гурван вагон замаасаа гарч осолдсон билээ. Одоо эмнэлэгт 90-н хүн хэвтэж байна, 4-н хүнийг ор сураггүй алга болсон гэж тооцож байна. «Невский экспресс» галт тэргэнд 650 зорчигч явж байжээ. Хууль сахиулах байгууллагын үзэж байгаагаар галт тэрэгийг дэлбэлэхэд, пластик тэслэгчтэй хосолсон цэнэгтэй бөмбөг хэрэглэсэн бололтой. Долоон кг тротилын эквивалентын хүчин чадалтай бөмбөг байжээ. Дэлбэрэлтийг зохион байгуулсан этгээдийн хар зургийг мэргэжилтнүүд гаргаад байна.