Дагестаны, Хойт Кавказын төмөр замын хэсгээр явж байсан Тюмень, Бакугийн чиглэлийн галт тэргэний замд даваа гаригийн өглөө дэлбэрэлт боллоо. Азаар хүмүүс хэлмэгдсэнгүй. Мэргэжилтнүүд төмөр замыг сэргээн засаж байна. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд Москва, Санкт-Петербургийн чиглэлийн галт тэрэгнүүд жирийн горимд орлоо гэж мэдээлэлийн агентлагууд мэдээллээ. Зорчигч тээврийн вагонууд битүү хүнтэй байна. Нөгөө эмгэнэлт «Невский экспресс» хурдан галт тэргэний тасалбарууд хүртэл, 7 хоногийн урьдаас бүх тасалбар нь зарагдсан байна.
Баасан гаригийн шөнө болон бямба гаригт болсон алан хядах ажиллагааны дараа «Невский экспресс» галт тэрэгний урьд нь худалдаж авсан тасалбарыг буцааж өгөхөөр яарч байсан. Болсон явдлаас хүмүүс айж балмагдаж байсан. Ихэнх нь өөр учир шалтгаанаар явах ажлаа хойшлуулсан. Яагаад гэвэл Москва-Санкт-Петербургийн галт тэрэгнүүдийг тойруу замаар явуулж байсан энэ нь 6-8-н цаг илүү явна гэсэн үг! Амралтын өдрүүдэд өөр хот явах гэж байсан хүмүүст энэ нь таалагдаагүй. Харин төмөр замчид өдөр шөнөгүй ажиллаж нэг хоногийн дараа нэг замы нь нээсэн 2 дах замы нь ням гаригт дөнгөж нээсэн юм. Одоо хоёр ниййслэлийн хооронд галт тэрэгнүүд саадгүй явж байна. Эмгэнэлт үйл явдал болсон газрын дэргэдүүр өнгөрөхдөө нас барагсадын дурсгалыг хүндэтгэж дохиогоо дуугарган өнгөрч байна. Эмэгнэлт явдлаас болж 25- хүн нас барсан бөгөөд 24-ий нь таниад байна. Цогцсуудыг Тверь хотоос Санкт-Петрбургт хүргэсэн бөгөөд өерөл төрөгсөд нь тэндээс авч болно. Өнөөдөр анхны оршуулга болно. Осол болсны дараа 92 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн өнөөдөр анхны хүн эмнэлэгээс гарна. Одоо 21-н хүний бие хүнд байна. Москва, Санкт-Петербургийн хамгийн сайн эмнэлэгүүдэд тэднийг эмчилж байна. ОБЯ-ны сайтад хэн ямар эмнэлэгт байгааг тодорхой бичсэн байна. Хэлмэгдэгсдийн ихэнх нь эмнэлэгт баримт бичиггүй хүргэгдсэн энэ нь осолд орсон хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргахад хүндрэл учруулсан байна. Эхлээд олон зорчигчийг ор сураггүй алга болсон гэж үзэж байсан. Одоо 4-н хүний хувь заяа тодорхойгүй байна тэд нас барсан эсвэл өөрсдөө гэртээ хүрсэн эсэхийг мөрдөн байцаагчид тодоруулж байна. «Яаралтай холбоо барих шугам» ажиллуулж байгаа бөгөөд тусгай албаныхан, энэ галт тэрэгээр явж байсан зорчигчид ярих болон мөрдөн байцаах ажилд тус болох мэдээлэлийг дамжуулахыг уриалж байна. Алан хядах ажиллагааг зохион байгуулсан эдгээдийн хар зургийг гаргасан бөгөөд ОХУ-ын ДХЯ-ны тэргүүн, гэмт этгээдүүд хэргийн газар ул мөр үлдээсэн энэ нь бидэнд тус болно гэж мэдэгдсэн юм. Тусгай албаныхан нарийн ширийн юмаа одоо мэдээлэхгүй байна. Осол болсоны дараа 1 цагийн дотор ойр орчмын байшингийн хумуусийг байцаасан, хэргийн газрыг сайтар судалсан боловч бүслэлтийг одоо болтол аваагүй байна. Гэмтэж эвдэрсэн вагонуудыг битүүмжилсэн, хүмүүсийн цуглуулсан эд зүйлийг Санкт-Петербург явуулсан бөгөөд даваа гаригаас юмаа авч болно. Осол сүйрэлд хэлмэгдсэн хүмүүс болон нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд өгөх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байна. Оросын төмөр зам компан 500-н мянга, 200-н мянган рубль тус тус олгоно. Улс бас нэмэлт материалын тусламж үзүүлнэ гэж Эрүүл мэнд нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова мэдээлээд:
Бид нас барагсадын ар гэрийнхэнд амиа алдсан хүний тоогоор 300-н мянган рубль, мөн оршуулгын зардлыг нөхөн төлнө. Энэ осолын улмаас болж хүнд, дунд зэрэг гэмтсэн хүмүүст 100-н мянга, хөнгөн гэмтсэн хүмүүст 50000 рубль тус тус олгоно гэлээ. Осолын уршгийг арилгах засгийн газрын комисс нөхөн төлбөрийг цаг тухайд нь олгож байгаа эсэхэд хяналт тавина. Энэ эмэгнэлт явдалтай холбоотой бүх асуудал бүрэн шийдвэрлэгдэх хүртэл засгийн газрын комисс ажиллах болно гэж түүнийг удирдаж байгаа засгийн газрын дэд ерөнхий сайд Виктор Зубков тэмдэглэлээ. Энэ сүйрэлд өртсөн хүмүүст л гол анхааралаа хандуулах ёстой гэж ерөнхий сайд В.Путин онцлон заалаа. Улс орон даяараа нас барагсадын төрөл төрөгсөдийн нэгэн адил эмэгнэн гашуудаж байна. Телевизийн сувагууд хөтөлбөрөө өөрчилж зугаа цэнгээний нэвтрүүлэг явуулахгүй байна. Ням гаригт болсон спортын уралдаан тэмцээнүүд 1 минут дуугуй зогссоны дараа эхлэж байсан. Сочи хотод болох Өвлийн 22-р олимпын наадмын билиг тэмдэгийг Москвагийн Улаан талбайд даваа гаригт танилцуулахаар төлөвлөж байсан баярын арга хэмжээг хойшлуулсан байна.