Сомалийн далайн дээрэмчидэд баригдсан «Тай Юнион-3» оросын багтай, загас агнуурын онгоцны ахмадын бие муу байна гэсэн яриа худал гэж хөлөг онгоцны эздийн газраас мэдээллээ. «Морской бюллетень» интернет хэвлэлийн газрын ерөнхий редактор Михаил Войтенко энэ тухай мэдээллээ. Урьд нь хөлгийн ахмад зүүн гартаа шарх авсан гэж мэдээлж байсан юм. Далайн дээрэмчид түүнийг эмнэлэгт авчирч мэс засал хийсэн боловч амжилтгүй болсон бололтой. Тэр үеэс эхлэн ахмадын биеийн байдал муу байна гэж үзэж байгаа юм. «Тай Юнион-3» хөлөг онгоцийг 10-р сарын 29-нд Энэтхэгийн далайд барьцаалсан байна. Хөлгийн ахмадыг оролцуулаад 23-н хүн оросын иргэд үлдсэн нь Филиппин, Гана улсуудын иргэд байна.