2014-н оны Олимпын наадмын билиг тэмдэгийг танилцуулах ёслол хар далайн эрэг дэх амралт сувилалын Сочи хотод болох байсан боловч хойшлогдлоо. Уралдаан тэмцээнийг зохион байгуулах комисс ийм шийдвэр гаргасан гэж «Эхо Москвы» радио станц мэдээллээ. «Невский экспресс» хурдан галт тэргэний ослоос болж баяр ёслолын ажиллагаа хойшлогдлоо. Баярын үйл ажиллагаа өнөөдөр Москвагийн Улаан талбайд болох байсан юм. Оросын эстрадын нэртэй дуучид болон хос уран гулгалтын одууд оролцсон хөгжөөн цэнгээний мөсөн дээрхи шоу үзүүлэхээр зохион байгуулагчид нь бэлдэж байсан. Хүндэт зочдын дунд олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Жак Роге байсан билээ. Ойрын мягмар гаригт танилцуулах ёслол болж магадгүй. Урьд нь Оросын ихэнх сувгууд хөтөлбөрөө өөрчилж зугаа цэнгээний нэвтрүүлэгүүдийг үзүүлэхгүй байгаа билээ. Сүүлийн үеийн мэдээгээр «Невский экспресс» хурдан галт тэргэний осолын үеэр 25- хүн нас барж, 90-н хүн шархадаж 6-н хүн ор сураггүй алга болжээ.