АНУ-ын холбооны «Интелсат-15» хиймэл дагуулыг оросын пуужингаар, Байконуурын сансарын буудлаас ням гаригийн шөнө дунд хөөргөх байсан боловч техникийн сааталаас болж хойшлогдлоо. Энэ тухай Оросын сансарын агентлагын төлөөлөгч мэдээллээ. Дараа хэзээ хөөргөх нь тодорхой биш байна гэж тэр хэлжээ.