Тегеран, Москватай эрчим хучний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Исламын БН улсын төр засагтай хэлэлцээр хийсныхээ дараа Оросын Түлш эрчим хүчний яамны сайд Сергей Шматко энэ тухай мэдэгдлээ. Эрчим хүчний хүрээнд хөрөнгө оруулах төслийг хэрэгжуулэх хамтарсан үйлдвэр байгуулахаар зорьж байна гэж тэр тэмдэглэлээ. Энэ нь оросын бизнесийг ойрхи дорнодын энэ орон руу оруулах замыг шулуутгаж өгнө. Сарын дотор зохих баримт бичгийг бэлэн болгоно гэж сайд мэдээллээ.