Францийн Онфлерд болсон оросын киноны 17-р наадмын Гран-при шагналыг Вера Глаголевагийн «Нэгэн дайн» кино хүртлээ. Зөвлөлтийн эхтэй, фашист булаан эзлэгч эцэгтэй хүүхдүүдийн хувь заяанд зориулсан энэ кино үзэгчдийн таашаал хүлээсэн киноны шагнал бас хүртжээ. Сергей Снежкинийн «Намайг шалны янз модны дор оршуулаарай!» гэдэг кино хамгийн сайн кино зохиолын шагналыг хүртжээ. Эх нь эмээ, өвөөд нь орхиод явсан тэдэндээ дараа болсон өвчтэй хүүхдийн тухай энэ кинонд егүүлдэг байна. Онфлерын кино наадам 11-р сарын 25-29-ны хооронд явагдсан билээ. Францд болох Оросын жилийн өмнөхөн болсон энэ кино наадмыг 2 орны киноны салбарын хамтын ажиллагаанд зориулсан юм.