Орос, Ираны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссийн хуралдаанд оролцохоор ЭХЯ-ны сайд Сергей Шматко Тегеранд хүрэлцэн ирнэ. Ираны талаас тус комиссийг ГХЯ-ны сайд Манучехр Моттаки тэргүүлнэ. Оросын компанууд ираны нефтийн орд газруудыг эзэмшихэд оролцох асуудлыг талууд авч хэлэлцэнэ. Оросын «Атомстройэкспорт» компанийн барьж байгаа Бушерийн АЦС-ийн барилгын талбай дээр Шматко очиж танилцана. Ираны атомын эрчим хүчний байгуулагын тэргүүн Али Акбар Салехи Бушерийн АЦС-ийн реакторыг цөмийн түлшээр ойрын саруудад хангана гэж мэдэгдлээ. Тус станцийн 1-р болкын ажиллагааг 2010 оны 3-р сард эхлэж магадгүй.