«Невский экспресс» хурдан галт тэрэгэнд явж байгаад алан хядах ажиллагааанд өртөж шархадаж, нас барсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг засгийн газрын комисс гаргаж байна. Дэд ерөнхий сайд Виктор Зубковын тушаалаар нэрсийн жагсаалт даваа гаригын орой гэхэд бэлэн байх ёстой. Өнөөдөр Москвад болох радио шуурхай хурал дээр хэлмэгдсэн хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд олгох эмнэлэгийн, эд материалын тусламжийн талаар хэлэлцэх болно. Ерөнхийлөгч Д. Медведев хэлмэгдсэн хүн бүрийн хувь заяаг анхааралтай судлаж, нөхөн төлбөрийг шууд эхлэхийг санууллаа. Москвагаас Санкт-Петербург явж байсан «Невский экспресс» хурдан галт тэрэг баасан гаригийн орой осолд орсон билээ. 26-н хүн нас барж, 100-н хүн шархадсан бөгөөд 18-н хүн одоо болтол олдоогүй байна. 7-н кг тротилын эквивалент хүчин чадалтай дэлбэрэх бодис дэлбэрсний улмаас осол гарсан юм. 2 дах дэлбэрэх төхөөрөг бямба гаригт дэлбэрсэн боловч тэнд ажиллаж байсан прокурорын ажилтанууд азаар хэлмэгдээгүй байна.