Гэмтэл авсан болон нас барсан хүмүүсийн жинхэнэ тоог гаргах, хэлмэгдсэн хүмүүст эмнэлэгийн болон эд материалын тусламж үзүүлэх зэрэг асуудал, Москва, Санкт-Петербургийн хооронд явж байсан «Невский экспресс» хурдан галт тэрэгний ослын уршгийг арилгах засгийн газрын хуралдааны гол сэдэв болж байна. Хуралдаан өнөөдөр дэд ерөнхий сайд Виктор Зубковын удирдлага дор болж байна.
Засгийн газрын хуралдааны өмнөхөн баасан гаригын орой зорчигч тээврийн галт тэргэний осол гарсан энэ замын үйл ажиллагааг бүрэн сэргээсэн байна. Бямба гаригын орой болон урьд шөнөжин галт тэргэний цуваануудыг туслах замаар явуулж байлаа. Одоо болтол тойрч гарах замыг ашиглаагүй байна. Авсан арга хэмжээ бүрэн тодорхой болж, бүх асуудлууд бүрэн шийдэгдэх хүртэл засгийн газрын комисс ажиллах болно. Бямба гаригт Оросын ерөнхийлөгч осолын хор уршгийг арилгахад оролцож байгаа бүх яам байгуллагуудын тэргүүнүүдтэй радио хурал хийж зохих үүрэг даалгавар өглөө:
Аврах ажлыг оролцуулаад зайлшгүй авах арга хэмжээний цогц шийдврийг бэлтгэх нь засгийн газрын түвшинд хийх ажил юм. Мэдээж хэрэг эмнэлэгийн тусламж, нийгмийн талаас дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд зайлшгүй чухал гэж тэр хэллээ.
Осолд орсон хүн бүрийн хувь заяаг тодруулах, асар богино хугацаанд нөхөн төлбөр олгох хэрэгтэй гэдэгт ерөнхийлөгч онцгой анхаарал хандууллаа. Нөхөн төлбөр олгох хүмүүсийн нэрсийн баталгаатай цэсийг засгийн газарт хүргүүлэхэд, бүс нутгуудад 2 хоногийн хугацаа өгсөн байна. Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны сайд Татьяна Голиковагийн хэлснээр засгийн газрын нөөцийн сангаас нас барсан хүн бүрийн ар гэрт 300-н мянга, хүнд болоод дунд зэргийн гэмтэл авсан хүмүүст 100-н мянга, хөнгөн гэмтэл авсан хүмүүст 50-н мянган рублийн тусламж тус тус үзүүлнэ. Ням гаригын өглөө гэхэд Москва, Санкт-Петербург хотууд болон Тверь, Новгород мужуудын эмнэлэгуудэд «Невский экспресс» хурдан галт тэргэний осолд өртөж гэмтсэн 81-н хүнийг хэвтүүлээд байна. Нас барсан 26-н хүний цогцс Тверь хотын төв эмнэлэгийн моргд байна. Хэлмэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөдөд, ерөнхийлөгч Дмитрий Медведев эмэгнэл илэрхийллээ:
«Невский экспресс» хурдан галт тэрэг осолд орж хүний амь нас эрсдлээ. Ийм учраас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн болон ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэж байна гэж тэр хэллээ.
Энэ гэмт хэргийг мөрдөж байгаа ажиллагааг ерөнхийлөгчид шууд илтгэж байна.Хамгийн түрүүнд Холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников илтгэлээ:Эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх шинжээчидийн урьдчилсан дүнгээр, 7-н кг тортилын эквивалентын хүчин чадалтай гар хийцийн бөмбөг дэлбэрсэн байна. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн таамаг дэвшүүлээд идэвхитэй ажиллаж байна. «Терроризм» «Хууль бусаар зэвсэг нийлүүлсэн» гэсэн 2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Шинжлэн магадлах ажиллагааг идэвхитэй хийж байна гэлээ.
Дэлбэрэх төхөөрөг 2 байсан гэж мөрдөн байцаагчид мэдээллээ. 2 дах нь бямба гаригын өдөр дэлбэрсэн байна. Аз болоход бүрэн хүч чадлаараа дэлбэрээгүй тул хүмүүс гэмтэж, зам барилга эвдэрсэнгүй. Энэ алан хядах ажиллагаанд оролцсон байж магадгүй хүмүүсийн тухай мэдээлэл ОХУ-ын ДХЯ-нд байна. Одоо эдгээр хүмүүсийн фото роботыг бүтээж байна гэж ДХЯ-ны сайд Рашид Нургалиев мэдээлээд:
Энэ этгээдүүд тухайн гэмт хэрэгт оролцсон байж магадгүй гэсэн таамаглал байгаа. Тэдний нэг нь 40 орчим настай, тагдгар биетэй, улаан шар үстэй эрэгтэй хүн бололтой. Энэ мэдээлэлд шалгалт хийх шаардлагатай. Энэ гэмт хэрэг нь маш богино хугацаанд болсон учир бид ард иргэд бидэнд нэмэлт мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна гэлээ.
Энэ онцгой байдлын уршгийг арилгахад болон хэлмэгдэгсэдэд тусламж үзүүлэхэд хэд хэдэн бүс нутгууд оролцож байна. Тверь мужийн засгийн газар нас барагсадын төрөл төрөгсөдийг зочид буудалд байрлуулсан байна. Оросын ОБЯ-ны сэтгэл судлалын яаралтай тусламж үзүүлэх төвийн сэтгэл судлаачид хэлмэгдэгсэд болон цогцсыг танихаар ирсэн хүмүүст туслаж байна. Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл өнөөдөр Аврагч Христосын сүмд Христосын мэндэлсний өдрийн анхны мацаг барих ням гаригийн мөргөлийн үеэр галт тэргэний осолд орж нас барсан хүмүүсийн хойтохыг уншина. Осолд хэлмэгдсэн хүмүүст эмэгнэл илэрхийлэхдээ тэргүүн хамба шархадсан болон амь насаа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөдөд сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ. «Эмэгнэлтэйгээр амь насаа алдсан хүмүүсийн хойтын буяны төлөө , шархадсан хүмүүсийг хурдан эдгэрэхийн төлөө, энэ шөнө ойр дотныхоо хүмүүсийг алдсан хүмүүсийн сэтгэл санааны амар тайван байдлын төлөө би залбирч байна» гэж түүний явуулсан эмгэнэлийн цахилгаан утсанд егүүлжээ. Оросын католик шашинтнуудын бага хурлаас Оросын ерөнхийлөгч Д.Медведевт цахилгаан утас илгээжээ. «Оросын католикууд нас барагсадын төлөө мөргөл үйлдэж, манай эх орныг бурхан тэнгэр ивээж байх болтугай! гэж ерөөж байна» гэж баримт бичигт өгүүлжээ. «Невский экспресс» хурдан галт тэргэний осолтой холбогдуулж оросын бүх телевизийн сувагууд хөтөлбөрөө эргэн харж зугаа цэнгээний нэвтрүүлгүүдийг үзүүлэхгүй байна.