“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Бээжин хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын терроризмын эсрэг яамдын дээгүүр тушаалын хүмүүсийн 3 өдрийн зөвлөлгөөн өндөрлөллөө. Энэхүү уулзалт бүс нутагт мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэхэд практик хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх ээлжит алхам төдийгүй 2010-2015 онд ШХАБ-ын мансууруулах бодистой тэмцэх стратегийн төслийг боловсруулах хамтын ажиллагааны үргэлжлэл болж байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Александр Романова дэлгэрэнгүйг хүргэнэ. Бүс нутаг газар зүйн хувьд Афганистантай хаяа дэрлэн оршиж байгаа тул ШХАБ-ын гишүүн орнууд нутаг дэвсгэрт мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх үр нөлөөтэй механизм бүрдүүлэх шаардлагатай байна. Афганистанаас оруулж байгаа мансууруулах бодис төв Азийн орнуудын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна. Өнөөгийн байдлаар Афганистаны мансууруулах бодисын ихэнх лаборатори төв Азийн орнуудын хил орчмын нутагт төвлөрчээ. Мансууруулах бодистой тэмцэх албаны мэдээгээр Афганистаны мансууруулах бодисын улмаас хэдэн зуун мянган хүн амь насаа алдаж, тэнд 25 тэрбум нэг удаагийн тунгаар мансууруулах бодис бэлдэж байна. Афганистанд үйлдвэрлэсэн “цагаан үхэл” дэлхий дахинд цөмөрч байна. Хятад, Орос улс, Европын оронд энэ хорт бодис нэвтэрч байна. Орос улсын мансууруулах бодисын хууль бус наймаанд хяналт тавих Улсын албаны мэдээгээр Орос улсад 2,5 сая хүн мансууруулах бодис хэрэглэдэг /албан ёсны тооллогоор 500 мянга байна./Тус албаны захирал Виктор Иванов саяхан энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдлээ. Хэрэв манай алба ажилладаггүй байсан бол мансууруулах бодисын хэмжээ 100 дахин биш юм гэхэд 10 дахин их байх байсан гэдэгт Виктор Иванов итгэлтэй байна. 1990-ээд онд Орос улсад мансууруулах бодисоос хамааралтай хүмүүсийн тоо 25-30 хувиар нэмэгджээ. Оросын төр засгийг бэхжүүлэх арга хэмжээ авсны дараа манай алба байгуулагдаж, 2000-2001 онд мансууруулах бодисоос хамааралтай, мөн хар тамхинд орсон хүмүүсийн тооны өсөлт зүгээр саарах бус бараг зогссон байна. Хятад, Орос улс болон ШХАБ-ыгн гишүүн бусад оронд мансууруулах бодисын аюул заналтай тэмцэх үлэмж туршлага харимтлагдсаныг Бээжинд болсон зөвлөлгөөнд оролцогчид нэг дуугаар тэмдэглэв. Бүх улс илүү үр нөлөөтэй хамтран ажиллаж байна. Энэ утгаар ШХАБ-ын гишүүн орнуудын 2010-2015 оны мансууруулах бодисын эсрэг тэмцэх стратегийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байна. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орны мнасууруулах бодис тээвэрлэгч, мөн гэмт бүлэглэлүүдийн талаарх мэдээлэл агуулсан мэдээллийн нэгдсэн бааз 12-р сараас ажиллана. Мэдээллийн энэ бааз мансууруулах бодис наймаалагчдын талаарх мэдээллийг шуурхай солилцож, ШХАБ-ын гишүүн орнууд мансууруулах бодис наймаалагч гэмт бүлэглэлтэй илүү үр нөлөөтэй тэмцэнэ. 
Та бүхэн “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Александр Романовын тэмдэглэлийг сонслоо.