“Инээмсэглэлээс бүүдгэр өдөр гэгээтэй болно” хүүхдийн дууны энэ үгнээс үүдээд Москвагийн “Новая опера” театр 11-р сарын 21-28-нд хошин дуурийн наадам зохион явуулахаар шийджээ.  “Цонхоор харахад бүүдгэр, Москвад нар тун ховор гийж байна. Хямрал ч бачаа үзүүлсээр байна. Манай жүжгийг сонирхосон хүмүүсийн сэтгэл санаа хэдхэн хоромд дээшилнэ” гэж “Новая опера” театрын хэвлэлийн төлөөлөгч Оксана Волкова ярьж байна:  Инээд хөөр, сайхан хөгжим сэтгэл санааг өөд татах сайн эм. Тиймээс бид 11-р сарын эцсээр үзэгчдээ хөгжөөж, инээлгэхээр шийдсэн. Орос, европын гайхалтай найруулагчдын найруулсан шилдэг жүжгийг бид үзүүлнэ гэж Оксана Волкова ярьж байна. Хямрал театрт ч нөлөөлж, бид таагүй үеийг туулж байгаа тул санаж бодсоноо бүгдийг хэрэгжүүлж чадахгүй л байна. Бид ч гэсэн инээмсэглэж, амьдралын баяр баясгаланг мэдэрмээр байна. Манай гайхалтай жүжиг бидэнд тусалж байна. Бид баяр баясгалангаа үзэгчидтэйгээ хуваалцах ёстой. Жаккомо Пуччинийн “Жаннии Скиккийн” нэг үйл явдалтай дууриар наадмыг нээлээ. Жүжиг ертөнц шиг хуучин агуулгатай. Өрхийн тэргүүнийг өөд болсны дараа хөрөнгөнөөс их хувь хүртэх санаа өвөрлөсөн садангийн хүмүүс түүний оршуулах ёслолд ирнэ. Тэд гэрээслэлийг уншаад, хууль бусаар өв хөрөнгө эзэмшихийг оролдоно. 1920-иод онд бүтээсэн дуурийн үйл явдал 18-р зууны үйл явдлыг харуулдаг. Шинэ жүжигт цаг хугацааг заасан ямар нэг шинж тэмдэг байхгүй. Найруулагч Геннадий Шапошниковын хэлснээр энэ сэдэв хэзээ ч хуучрахгүй. Энэ сэдвээс драмын, эмгэнэлт жүжиг ч тавих боломжтой. “Манай жүжигт буруутныг хөгтэй шийтгэж. Хайр сэтгэл ялан дийлдэг” гэж найруулагч нэмж хэлэв.
Москвагийн “Новая опера” театр нэрэндээ нийцүүлж, алдартай бүтээлийг ер бусаар найруулж, толилуулдаг. Дуурийн сонгодог бүтээлийг цаг үед тохируулж, амьд, орчин үеийн сонсогчдод наалдацтай болгох нь гол зорилго биш юм. Уламжлалаа чанд сахин мөрдөх нь театрын үндсэн зарчим билээ. Театрт ер бусын туршилт хийхэд ч нээлттэй. Энэ удаагийн наадмын хөтөлбөрт Германы нэрд гарсан найруулагч, тайзны уран сайхан-хөдлөөний дэглээч Ахим Фрайерагийн найруулсан Моцартын “Шидэт лимбэ” дуурь багтсан байна. “Эрх мэдэл, хайр дурлалын тоглоом” хэзээ ч үл хуучрах томъеололоор хийсэн “Шидэт лимбэ” дуурийн тав дахь хувилбар юм. Жүжгийг ойлгоход гадаад хэл мэдэх шаардлагагүй. Орос хэлээр ярьж, германаар дуулна. Петербургийн найруулагч Юрий Александровын найруулсан хувилбар Гаэтано Доницеттийн “Хайр дурлалын ундаа” жүжиг зэрэгцэн болж байгаа үйл явдал, ер бусын эргэлтээр үзэгчдийг гайхшруулж байна. Жүжгийн үйл явдал Венецийн тансаг багт наадмаас өгсүүлээд оросын бөглүү хотын ширээний ард үргэлжилнэ. Орос чихтэй малгай, ажлын хөвөнтэй цамц өмссөн Неморино урагдаж, ханзарсан тээшин дээр сууж, алдартай романсаа дуулна. Их Британийн найруулагч Элайжи Мошински, тайзны уран сайхны хөдөлгөөн дэглээч Энн Тилби, мөн эстонийн удирдаач Эри Класс зэрэг олон улсын байгийн найруулсан “бүх үеийн ард түмний хайртай дуурь” Россиниевскийн “Севильскийн цирюльник” дуурийн баатарууд 1920-иод оны киноны баатарыг бага зэрэг санагдуулна. Жүжиг Чаплины эмгэнэлтэй хирнээ хөгтэй өнгө аяс, италийн хошин дуурийн холимог юм.