”Гугл” корпораци “Гугл ном” төслийн оросын төслийг хэрэгжүүллээ. Уншигчид Орос улсын хэвлэлийн томоохон компанийн гаргасан номыг эндээс унших боломжтой. Европ болон АНУ-д компанид тохиосон үйл явдал Орос улсад давтагдахгүй гэдэгт компанийн төлөөлөгчийн газар итгэлтэй байна. Өрнөдийн хэвлэлийн компанийн холбоо зохиогчийн эрхийг зөрчиж байна шалтгаанаар төслийг эсэргүүцсэн юм. Төслийн орос хувилбараар бүгдэд хүртээмжтэй, эсвэл зохиогчийн эрхээр хамгаалсан номыг унших боломжтой. Хэвлэлийн статус, мөн зохиогчийн эрхийг эзэмшигчдийн шийдвэрээс хамааран хэрэглэгч номыг бүхэлд нь, цөөхөн хуудас, эсвэл товч хэсгийг унших боломжтой байна. Одоо “Гугл”-ийн тоот номын санд 100 хэл дээр 10 сая гаруй ном хадгалж байна.