Орос улсын Ерөнхийлөгч Д.Медведев болон Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нар Орос, Туркмен улс худалдаа эдийн засаг, түлш эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ. Тэд 11-р сарын 29-нд Москвад уулзана. Хоёр орны тэргүүн нар хөдөө аж ахуй, тээвэр, теле харилцаа холбоо, машин угсралтын салбарт хамтран ажиллах ирээдүйг хэлэлцэнэ. Үүнээс гадна тэд олон улсын терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэх талаар санал солилцоно. Мөн Афганистаны байдал, “Каспийн тав” болон ТУХН-ийн орнуудын хүрээнд хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулна. Туркменистаны ерөнхийлөгчийн айлчлал цаашид хоёр талын түншийн харилцааг бэхжүүлэхэд түлхэц болно гэдэгт Орос улсын Гадаад хэргийн яам итгэлтэй байна.