“Невский экспресс” галт тэрэг осолдсонтой холбогдуулан эмгэнэлийн цахилгаан мэдээ Орос улсад ирсээр байна. АНУ хамгийн түрүүнд эмгэнэл илэрхийлжээ. Ослын үеэр хүний амь эрсдэсэнд Вашингтон гүнээ харамсаж, гэмтэж, бэртсэн хүмүүсийг хурдан эдгэрэхийг ерөөсөн тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс мэдэгдэв. Францын ерөнхийлөгч Николя Саркози Орос улсын төр засаг, ард түмнийг дэмжиж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдэв. Украины ерөнхий сайд Юлия Тимощенко амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхийг хүссэн цахилгаан хуудас В.Путинд илгээжээ.