Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев төмөр замд дэг журам тогтоож, эмх замбараагүй байдал гаргуулахгүй байхыг Дотоод хэргийн яамны сайд Рашид Нургалиевт үүрэг болголоо. “Невский экспресс” хурдны галт тэргийн осолтой холбоотойгоор зарлан хуралдуулсан сайд нарын онц хуралдааны үеэр тэрээр энэ тухай мэдэгдэв. Дотоод хэргийн яамны удирдлага болоод Онц байдлын яамны сайд Сергей Шойгу, Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны сайд Татьяна Голикова нарын илтгэлийг сонссоны дараа төрийн тэргүүн москвагийн цагаар 14.30 минутанд шуурхай штабын зөвлөлгөөнийг товложээ. Москва-Петербургийн чиглэлийн “Невский экспресс” зорчигч тээврийн галт тэрэг баасан гаригийн орой Твер болон Новгород мужийн хил дээр осолдсон байна. Онц байдлын яамны мэдээгээр ослын үеэр 25 хүн үрэгдэж, 96 хүн гэмтэж, бэртжээ. Онц байдлын үндсэн хувилбар нь үл мэдэгдэх төхөөрөг дэлбэрсэн гэж Оросын төмөр зам компанийн тэргүүн Владимир Якунин хэллээ. Орос улсын ерөнхий прокурорын газар “терроризм” болон “дэлбэрэх хэрэгсэл хууль бусаар хадгалсан” зүйлээр эрүүгийг хэрэг үүсгэжээ. Засгийн газар ослын хор уршгийг арилгах тусгай комисс байгуулсан байна.