ОХУ, Казахстан, Белорус зэрэг улс багтдаг Гаалийн холбоог харгалзан Орос улс ДХБ-д элсэнэ. Гурван орны төрийн тэргүүний Минскт болсон дээд хэмжээний уулзалтын төгсгөлд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. Уулзалтаар энэ Холбоог байгуулах баримт бичигт гарын үсэг зурсан юм. Казахстан, Белорустай Гаалийн холбоо байгуулж, энэ хүчин зүйлийн нөлөөнд Орос улс ДХБ-д элсэх яриа хэлэлцээ хийнэ гэж Д.Медведев тэмдэглэв. Гаалийн холбоо байгуулснаар “яриа хэлэлцээнд түлхэц” болно гэж тэр үзэж байна. “Бид ДХБ-д элсэх бодолтой байна. Үүнийг хэн түрүүнд хийх нь техникийн асуудал юм.” гэж оросын ерөнхийлөгч хэллээ. Урьдын адил хоёр боломж байгааг тэр тайлбарлаллаа. Тухайлбал ДХБ-д Гаалийн холбоогоор элсэх, эсвэл гурван гишүүний байр суурийг уялдуулж тусдаа элсэх юм. “Аль нь бидэнд таатай байна” гэж Д.Медведев хэлээд, яриа хэлэлцээ дэндүү сунжирч байгааг тэмдэглэв. ДХБ-ын хүлээлгийн өрөөнд бид удтал сууж байна. Хэрэв бид Орос улс ДХБ-ын гишүүн болох шаардлагатай гэдгийг ойлгож байгаа бол Дэлхийн Худалдааны Байгууллага ч, үйл ажиллагаанд нь хэдийн чинээ их улс оролцоно, төдий чинээ дорвитой чадалтай болно гэдгийг ойлгох ёстой. ДХБ-д элсэх нь гол зорилт биш гэдгийг би өнөөдөр ч ажил нэгт нөхөддөө ярьж байсан. Манай ард түмэн тав тухтай оршин суухад эдийн засгийг хөгжүүлэх нь бидний зорилт юм. ДХБ бол тоглоомын нэгдсэн дүрэм боловсруулах, худалдааны саад тотгорыг арилгаж, дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлогоос сэргийлэхэд тусалдаг байгууллага, хэрэгсэл юм. Энэ чухал байгууллага, гэхдээ байгууллага л төдий. Бид энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хүсч байна. Энэ байгууллагад элсэх хоёр боломж байгааг би дээр дурдсан. Тэгэхлээр цаасан дээр бус бодит гэрээгээр оршин байгаа Гаалийн холбоо хэлбэрээр ДХБ-д элсэх эхний хувилбар байна. Улс орнууд байр сууриа уялдуулж тусдаа элсэх хоёр дахь хувилбар юм. Казахстан, Белорус, Орос улс тусдаа элсэх тухай ярьж байна. Бид Гаалийн холбоог зүгээр ч нэг байгуулаагүй. Харин батлуулсан хойно гаалийн хууль, тарифыг ашиглах гаалийн нээлттэй орон зайд ажиллах баримт бичигт бид гарын үсэг зурсан” гэж Д.Медведев тэмдэглэв. “Бид өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгийг харгалзан ДХБ-д элсэнэ. Учир нь энэ баримт бичиг ДХБ-д элсэх яриа хэлэлцээний бидний байр суурьт бүрэн нийцэж байгаа. Манай Гаалийн холбоонд тарифийн нийт дүн ДХБ-тай хийж байгаа яриа хэлэлцээнд танилцуулж байгаа тарифын хэмжээнээс бага байгаа” гэж Орос улсын төрийн тэргүүн тэмдэглэсэн юм.