Африкийн Эритрея улсын нийслэл Асмэра хотод оросын аугаа яруу найрагч Александр Пушкины хөшөөг өнөөдөр нээж байна. Хөшөөг хотын төв талбайн нэгд босгожээ. Москвагийн барималч Николай Кузнецов-Муромскийн бүтээсэн энэ хөшөөг Орос улсад бүгдийг хийж, Асмэра хотод хүргэжээ. Хөшөөг нээх ёслолд Эритерийн засгийн газар, ОХУ-ын парламентын төлөөлөгчид, мөн Орос улсаас тус улсад суугаа элчин сайдын яамны ажилтнууд оролцоно. Александр Пушкины элэнц эцэг Абрам Ганнибал 17-р зууны эцэст Эфиопийн хойд хэсэгт төрсөн юм. Түүнийг идэр залууд нь Орос улсад аваачиж, Оросын 1 Петр хаанд бэлэглэжээ. Хожим Ганнибал цэргийн салбарт их амжилт гаргаж, генерал цол хүртсэн юм.