Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Орос, Казахстан, Белорус зэрэг улсын Гаалийн холбооны комиссийн ажлын байгууллага буюу нарийн бичигийн дарга нарын газар байгуулах тухай гэрээг Улсын Думд батлуулахаар оруулсан тухай парламентын доод танхимын албан ёсны вэб хуудаст бямба гаригт мэдээлэв. 2008 оны 12-р сарын 12-нд гарын үсэг зурсан баримт бичигт Москва хотод орших комиссийн нарийн бичгийн дарга нарын газар Гаалийн холбоо болон комиссийн дээд байгууллагын ажлыг зохион байгуулж, тэдний мэдээлэл-техникийн хангамжийг хариуцахаар тусгажээ. Ажлын энэ байгууллага Гаалийн холбооны гэрээ хууль эрхийн баазыг бүрдүүлдэг олон улсын гэрээний зүйлийг талууд сахин мөрдөж байгаа эсэх, мөн Гаалийн холбоо болон комиссийн дээд байгууллагын шийдвэрийг биелүүлж байгаа эсэхэд мониторинг хийх үүрэгтэй юм. Гэрээнд заасны дагуу нарийн бичгийн дарга нарын газрын албаны хүмүүс болон ажилтнууд олон улсын албан хаагчид байх агаад, “эрдэм шинжилгээ, уран бүтээл, багшлах үйл хэргээс бусад арилжааны эсвэл хувийн ашиг сонирхолыэн дагуу дурын ажиллагаа явуулах эрхгүй болохыг” баримт бичигт тусгажээ. Үүний зэрэгцээ баримт бичигт Нарийн бичгийн дарга нарын газрын албаны этгээд, ажилтнууд Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн давуу болон халдашгүй байдлын тухай Конвенцид зааснаар талуудын нутаг дэвсгэрт халдашгүй, давуу байдалтай байна.