0“Невский экспресс” галт тэрэгний ослын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 30 болж, 60 хүнийг эмнэлэгт хүргэсэн тухай ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын албан ёсны төлөөлөгч Марина Гриднева мэдэгдэв. Москва болон Петербургийн чиглэлийн “Невский экспресс” хурдны галт тэрэг баасан гаригийн орой Новгород мужид осолджээ. Ослын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 30 болж, хүнд, хөнгөн гэмтэж бэртсэн 60 хүнийг эмнэлэгт хүргэсэн” гэж тэр хэллээ. Ослын үеэр амь үрэгдсэн амь үрэгдсэн хүмүүсийн нарийн тоог хараахан тогтоогоогүй байгаа тухай Гриднева нэмж хэллээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн ойрын үед Тверь хотод очиж, ойр дотны хүнээ таних юм. Петербургээс 10 хүн явахаар зэхэж байна. ОХУ-ын Онц байдлын яамны сайд Сергей Шойгу бямба гаригт болсон онц хуралдааны үеэр энэ тухай мэдэгдэв. Сүүлийн үеийн мэдээгээр 25 хүн нас барж, 18 зорчигчийн хувь заяа хэрхэсэн нь тодорхойгүй байна. “Амь үрэгдсэн хүмүүсийн овгийг хараахан тодорхойлох аргагүй” гэж Шойгу хэллээ. Галт тэргэнд машинист, проводник зэрэг нийт 682 хүн явж байсан тухай тэр сануулав. ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка “Невскийн экспресс” хурдны галт тэрэгний ослын мөрдөн шалгалтыг өөрөө хянахаар амралтаа дуусгалгүй ажилдаа оржээ. ОХУ-ын Эрүүгийн хуулийн 205-р зүйл /террорист ажиллагаа/, мөн 222-р зүйл /дэлбэрэх хэрэгслийг хууль бусаар наймаалах/ эрүүгийн хэрэг үүсгээд байна.