Орос улсын 16 бүс нутаг тухайлбал Москва хот, Калининград болон Мурманск муж, Башкир, Татарстан, Пермийн хязгаарт томуу болон амьсгалын замын хурц халдварт өвчний тохиолдол буурч байна. Улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко энэ тухай мэдэгдэв. Үүнээс гадна түүний хэлснээр байдал тогтворжиж, ойрын үед өвчний тохиолдол буурах шинжтэй байгаа бүс нутаг байна. Энэ намар Н1N1 томуу, мөн энгийн томуугийн аюул занал улмаас Орос улсын зарим бүс нутагт “эрсдлийн бүлэг” гэгчид хамаарах хүмүүст урьдчилан сэргийлэх тарилга хийж, сургуулийн амралтыг сунгасан. Геннадий Онищенкогийн мэдэгдсэнээр түгшүүртэй таамгийг үл харгалзан улс оронд томуу болон амьсгалын замын хурц халдварт өвчнийн байдал хяналтанд байна.