0Оросын дийлэнх эмийн сангууд эмийн үнийг өсгөж байна. Орос улсын ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч дарга Александр Буксман цуврал шалгалт явуулсны дараа энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр эмийн үнийг бүх шатанд тухайлбал хууль дүрмийн зохицуулалтаас өгсүүлээд эм эцсийн хэрэглэгчийн гарт очих хүртэл үнийг өсгөж байна. Үүний улмаас зарим бүс нутагт наад захын шаардлагатай эм бэлдмэл 2-3 дахин илүү үнэтэй болж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ханиад томуу ихэссэнийг далимдуулан эмийн үнийг өсгөж байгаа компаниудад эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн урьд мэдэгдсэн юм.