Атомын эрчим хүчний Олон улсын агентлагийн Удирдах Зөвлөл Ираны цөмийн хөтөлбөрийг буруушаасан тогтоолыг сайшаалаа. Иран олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг үл ойшоосоор байгаад ноцтой түгшиж байгаа тухай тогтоолд дурджээ. Иран уран баяжуулах үйл ажиллагаагаа бүрэн ил тод болгохыг тогтоолоор шаардсан байна. Яриа хэлэлцээнд оролцогч “зургаагийн” дэмжсэн МАГАТЭ-ийн санал үүнд чиглэсэн юм. Энэ саналын дагуу Иранаас бага түвшинд баяжуулсан ураныг Орос улсад нэмж баяжуулж, Тегераны цөмийн реакторт ашиглах түлшийг Францад боловсруулна. Иран энэ саналыг зөвшөөрөөгүй юм. МАГАТЭ-ийн Удирдах Зөвлөл уран баяжуулах үйлдвэр барьж байна хэмээн Ираныг буруушааж, барилгаа нэн даруй зогсоохыг шаарджээ.