Оросын “Газпром” компани, мөн Францын И-ди-Эф компани “Өмнөд урсгал” төсөлд хамтаран ажиллахаар тохиролцлоо. Францад айлчилж байгаа Орос улсын ерөнхий сайд В.Путин хоёр талын хамтын ажиллагааны орос-францын комиссийн 14 дэх хуралдааны үеэр ийнхүү мэдэгдэв. “Өмнөд урсгал” орос-италийн хийн хоолой тавих төсөл юм. Хоолойг Хар тэнгисийн ёроолоор Новороссийскээс Болгарын Варну боомт хүртэл тавина. Цаашид хоёр салаа хоолойг Балканы хойгоор Итали, Австри хүртэл тавина. Төлөвлөгөөнд зааснаар хийн хоолойг 2015 онд ашиглалтанд оруулна.