Өнөөдөр Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн, мөн үүнийг таслан зогсоосон хүмүүсийг зэрэгцүүлэн үзэж, түүхийг эргэн харж болохгүй. Европын еврейн конгрессын ерөнхийлөгч, бизнес эрхлэгч, ивээн тэтгэгч Вячеслав Кантор Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзахдаа ийнхүү мэдэгдэв. Олон улсад нэрд гарсан олон нийтийн зүтгэлтэн Москва хотноо еврей үндэстэнд дайсагнах, гадаадын иргэдийг гадуурхах, хэт даврах үзлийн эсрэг тэмцэх асуудал, Европ болон дэлхийд тэвчээртэй байдлыг бэхжүүлэх арга зам, Ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан 2010 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний талаар ярилцлаа. Тухайлбал еврей үндэстнийг бөөнөөр хоморголон устгасан Холокостын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх Дэлхийн гуравдугаар форумыг 1-р сарын 27-нд Краковт Европын парламентын ивээлд зохионо. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, гадаадынхныг гадуурхах, үүнтэй холбоотой үл тэвчих байдлын янз бүрийн хэлбэр нь ОХУ-ын дотоод, гадаад бодлогын гол асуудал байгааг харгалзан ерөнхийлөгч Д.Медведев энэ форумд “дээгүүр тушаалын төлөөлөгчөө” илгээнэ хэмээн амлалаа. Үүнээс гадна Вячеслав Кантор уулзалтын үеэр дэлхийн хоёрдугаар дайны үр дүн, түүхийг эргэн харах оролдлогын эсрэг тэмцэхэд онцгой анхаарал хандуулав. Учир нь еврей үндэстнийг хэн бөөнөөр хоморголон устгаж, хэн энэ үйлдлийг таслан зогсоосныг бид харж байна. Олон сая хүний амийг авч одсон дайыг хэн дэгдээж, мөн хэн үүнийг таслан зогсоосоныг бидэнд тодорхой”. Тиймээс Европын еврей үндэстний конгресс 1-р сарын 27-ны өдөр зөвхөн Холокостод амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хувьд тэмдэглэх бус “Зөвлөлтийн арми Освенцийн хорих хуаранг чөлөөлсөн, Холокостын олон улсын өдөр” хувьд тэмдэглэхийг ерөнхийлөгч Д.Медведевт санал болгосон юм. Үүний зэрэгцээ Зөвлөлтийн арми гарамгай гавьяа байгуулсныг тэр тэмдэглэв. Түүхэн үнэн мөнийг хадгалах, ирэх жил Холокостод амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх олон улсын форум зохион явуулах сэдэв нь Кремль болон Гадаад хэргийн яаманд хэлэлцсэн цорын ганц сэдэв биш байлаа. Вячеслав Канторт Пакистан, Умард Солонгос, Иран цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал дээрх сэдвээс дутахгүй чухал байв. Тухайлбал Вячеслав Кантор цөмийн гамшгаас урьдчилан сэргийлэх Олон улсын люксембургийн форумын санаачилгын тухай ярисан юм. Энэ байгууллага цөмийн аюул заналд шуурхай хариулах штаб байгуулахад сонирхогч бүх талыг оролцохыг санал болгож байна. 
Нэгдүгээрт Иран, Хойд Слонгос, Пакистан улс байдал дордсон тохиолдолд шуурхай хариулах шийдвэр гаргах төв, ямар нэг сайн дурын төв байдгийг сайн ойлгох ёстой. Урт удаан хэлэлцэж, тохиролцдоггүй тийм төв юм. Дурын үйл хэрэгт шуурхай хариулах тийм штаб байгуулахыг бид Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт санал болгосон. Гэхдээ энэ тогтоон барих штаб байна. АНУ, Орос улсын ерөнхийлөгч нар энэ штабыг тэргүүлсэн дээр гэж бид үзэж байна. Энд зөвхөн цөмийн зэвсэг худалдах тухай бус цөмийн технологи, түүхий эд дамжуулах зэрэг бусад асуудал хамаатай гэж Вячеслав Кантор ярилаа. Одоо олон улсын хамтын нийгэмлэг гарцаагүй хориг арга хэмжээ авах “ариун цэврийн шугамын” өмнө ойрхон зогсож байна гэдэгт бизнес эрхлэгч итгэлтэй байна. НҮБ-ын /эдийн засгийн хоригоос өгсүүлээд тогтоон барих цэргийн арга хэмжээ авах хүртэл/ 41 болон 42 зүйлийг мөрдөж, цөмийн аюул заналыг тогтоон барих механизм одоохондоо байна. Орос, АНУ, Хятад болон бусад томоохон тоглогч цөмийн аюул заналын үед бие биедээ үл итгэх байдлаас татгалзаж, нөхцөл байдлыг зохицуулах хамтарсан алхамыг боловсруулах шаардлагатай гэж Вячеслав Канторын үзэж байна.