0Орос улсын ерөнхий сайд В.Путин лалын шашны мяндагтнууд, тус улсын лалын шашинтнуудад Курбан-Байрам эсвэл Ид аль-Адха баярыг тохиолдуулан баяр хүргэлээ. Оросын хэдэн мянган лалын шашинтнууд Саудын Аравид хаж мөргөлд оролцож энэ баяраа тэмдэглэж байна. Оросын олон сая лалын шашинтан лалын сүмд ойр дотны хүмүүстэй энэ баярыг мөн тэмдэглэж байна. Оросын лалын шашинтнууд олон зуунаар тогтсон уламжлалаа сахин биелүүлж, хүмүүс өөр хоорондоо ойртон дотносож, нийгэмд эв нэгдэл, нигүүлсэл, харилцан хүндэтгэх үзэл санааг баталж байна. Оросын лалын шашны нийгэмлэгүүд улс орны амьдралд идэвхтэй оролцож, буяны үйл хэргийг хөгжүүлж, гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, шашны хүлцдэггүй байдал, хэт даврах үзлийн эсрэг шийдвэртэй байна. В.Путин лалын шашинтнуудад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.