Орос улс технологио хамгаалж, энэ салбарын хууль эрх зүйн баазыг бэхжүүлэхгүй бол “оюуны түүхий эдийн” экспортлогч болон хувирах аюултай байна. Москва хотноо болсон экспортод хяналт тавих комиссийн хуралдааны үеэр Засгийн газрын дэд сайд Сергей Иванов энэ тухай мэдэгдэв. Оюуны өмчийг хамгаалах үр нөлөөтэй механизм боловсруулах нь тухайлбал оросын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн улсын чухал зорилт байх ёстой. Харамсалтай нь Орос улс өрнөдийн гүрнүүдээс ялгаатай нь энэ салбарт асуудлыг үл хурцатгаж, улс төржүүлэх бодолгүй “таатай түнш” хэвээр байна гэж Засгийн газрын дэд сайд хэллээ.