НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Орос улсын харилцаанд шинэ бүлэг нээхийг уриаллаа. Тэрээр Германы канцлер Ангела Меркельтэй уулзахаар Берлинд ирж, хэлсэн үгэндээ, Орос улсыг Европын аюулгүй байдлын шинэ бүтцийг байгуулах стратегийн чухал түнш хэмээн үзэх хэрэгтэй гэж мэдэгдэв. Расмуссен Орос улстай тогтоосон харилцааг НАТО-ийн стратегийн шинэ үзэл баримтлалын чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн нэрлэв. НАТО “аюулгүй байдлыг шинэ бүтцийн тулгуур”-ын хувьд өөрчлөх, гишүүн бүх орон гадаадад явуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх, НАТО олон улсын байгууллагатай хамтран ажиллах зэрэг нь үлдсэн гурван бүрэлдэхүүн хэсэг юм. Расмуссен Москвад 12-р сард айлчлах үеэрээ Орос улс болон НАТО-ийн хамтын ажиллагааны ирээдүйг хэлэлцэх бодолтой байгаагаа мэдэгдэв.