0“Хойд урсгал” хийн хоолой Балтын орнуудын аюулгүй байдалд огт нөлөөлөхгүй. Еврокомиссийн эрчим хүчний газрын дарга Хайнц Хильбрехт Вильнюст энэ тухай мэдэгдэв. Тэрээр Литвын нийслэлд Балтын орнуудыг баруун Европын эрчим хүчний системд нэгтгэх олон улсын бага хуралд оролцсон юм. Энэ төсөл Балтын орнуудын аюулгүй байдлыг сайжруулж, дордуулаагүй. Төсөл аюулгүй байдалтай ямар ч холбоогүй” гэж Европын комиссийн дарга мэдэгдэв. Орос улс илүү аюулгүй замаар хий экспортлохын тулд Балтын тэнгисийн ёроолоор хийн хоолой барих бодолтой байна гэж Хильбрех хэллээ. Орос улс одоогоор хий экспортлоход Украинаас хамааралтай байгаа гэж тэр тэмдэглэв. Хийн хоолойг тэнгисийн ёроолд барих нь экологийн хувьд аюулгүй гэж Балтын орнууд баталж байна. Орос улс Европт “хөх түлш”-ний нийлүүлэлтийг төрөлжүүлэхийн тулд “Хойд урсгал” төслийг хэрэгжүүлэх юм.