“Цахим засгийн газар” улсын үзэл баримтлалын хүрээнд Москва хотын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Улсын байцаах газрын вэб хуудсыг дорвитой шинэчилж байна. Нийслэлийн оршин суугчид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Улсын байцаах газрын тойргийн удирдах газар урт дараалалд зогсоно гэдгийг мартах албан ёсны шинэ вэб хуудас хэд хоногийн дараа Рунетийн орон зайд бий болно.  Москвагийн авто шалгалтын www.gai.ru вэб хуудас урьд албан бусаар оршиж байсан ч, олон уншигчтай, мөн 2008 онд “Рунетийн шагнал” хүртэхэд энэ саад болоогүй билээ. Харамсалтай нь энэ вэб хуудас авто машин эзэмшигчдийн гол бэрхшээлтэй асуудал болох баримт бичиг авах сунжирсан үйл явцыг шийдэж чадаагүй юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үүнийг сайжруулж, бүгдэд хүртээмжтэй, үр ашигтай болгох үүрэг өгсөн билээ. Москва хотын оршин суугчид авто машины янз бүрийн баримт бичиг бүрдүүлэхийн тулд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Улсын байцаах газар урт дараалалд зогсдог тухай ерөнхийлөгчийн блогт гомдоллосон юм. Вэб хуудсыг бүтээсэн Оросын “Корпорация РБС” компани аюулгүй байдлын үүднээс шинэ вэб хуудсын домэн нэрийг хараахан хэлэхгүй байгаа ч, энэ долоо хоногийн эцэст Рунетийн орон зайд шинэ вэб хуудас ажиллана хэмээн тэмдэглэв. Шинэ вэб хуудаст Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Улсын байцаах газрын шуурхай мэдээ, авто машин эзэмшигчдэд зориулсан мэдээлэл, тушаал, захирамж, яам тамгын газрын баримт бичгийг байрлуулна. Шинэ вэб хуудсыг цаашид хөгжүүлэх төлөвлөгөөг хэдийн боловсруулжээ. Тухайлбал Москвагийн оршин суугчдад мэдээлэл авах, техникийн шалгалт, машины шинэ дугаар авах боломжийг хөнгөвчилнө гэж “РБС корпораци” уламжлав. Шинэ вэб хуудас бүтээгчид төслийг хэрэгжүүлэхээс өмнө аюулгүй байдлын үүднээс бүх хөзрийг нээхгүй байна. Харин “цахим засгийн газар” үзэл баримтлалын хүрээнд, мөн цаг үеийн шаардлага хангасан вэб хуудас бий болох гэж байгаа нь ойлгомжтой байна. Шинэ вэб хуудас бий болсноор хүн амтай харилцах үзэл баримтлалыг өөрчилнө гэж “РБС Корпорацийн” техникийн захирал Алексей Мусиенко мэдэгдэв. Энэ жирийн нэг вэб хуудас бус хүн амтай хамтран ажиллах зохион байгуулалтын шинэ хэлбэр юм. Төр засаг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Улсын байцаах газар зэрэг байгууллагаар дамжуулан бичиг баримт бүрдүүлэх урт журмыг хөнгөвчилж, илүү нээлттэй болохын тулд иргэдтэй харилцан ажиллах хүсэл, эрмэлзлэлтэй байгаа нь чухал билээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн шууд заавар болон сайшаасан засгийн газрын төвлөрсөн хөтөлбөр нь энгийн иргэдийн амьдрал, хамтын ажиллагааг сайжруулж, хөнгөвчлөхөд чиглэсэн.
Д.Медведев саяхан танилцуулсан ерөнхийлөгчийн илгээлтдээ төрийн олон үйлчилгээг ирэх жилээс цахим сувгаар хүргэнэ хэмээн мэдэгдсэн юм. “Энэ нь тухайлбал мэргэжлийн шалгалт авах, жолоочийн үнэмлэх олгох зэрэгт хамаатай” гэж ерөнхийлөгч тэмдэглэжээ. Москвагийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Улсын байцаах газрын шинэчилсэн вэб хуудас Оросын цахим ирээдүй төлөө хийж буй анхны алхам юм.