Барак Обама хэд хоногийн дараа Афганистанд терроризмын эсрэг ажиллагаа явуулах шинэ стратегиа тодорхойлно. Тэрээр 12-р сарын 1-нд олон нийтэд хандахдаа энэ тухай өгүүлнэ. Барак Обама саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа Афганистаны ажиллагааг эцэслэх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ Афганистан дахь АНУ-ын цэргийг нэмэх эсэх нь тодорхойгүй байна. Афганистан дахь Умард Атлантын эвслийн цэргийн тоог нэмэгдүүлбэл талибан хөдөлгөөний эсрэг үр нөлөөгүй байлдааны ажиллагааг үндсээр нь өөрчилнө гэж Пентагон дүгнэсэн байна. Афганистаны засаг захиргаанд 2012 онд цагдаагийнхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг санал болгожээ. Энэ алхамын дүнд НАТО лалын тулгуур үзэлтэй үндсэн отрядыг устгахад бүрэн анхаарал хандуулна гэж Цагаан ордон тэмдэглэсэн байна. Эвслийн анги нэгтгэлүүд эргүүл их хийж байна. Үүнийг төвөггүй хийж байна. Афганистан дахь терроризмын эсрэг ажиллагаанд энэ жил 6,5 тэрбум гаруй доллар зарцуулна. НАТО-ийн цэргүүд талибан хөдөлгөөний үндсэн отрядыг бут ниргэж, зэвсэгт этгээдүүдийг бэлтгэх хуаранг хараахан устгаагүй байна. Бүс нутгийн дайнд лалын тулгуур үзэлтнүүд илт хүчтэй байна гэж Улс төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин тэмдэглэсэн байна.
Америкийн цэрэг юу ч өөрчлөлгүй Ирак, Афганистанаас аажмаар гарч байна. Вашингтон хилийн чанадад хүч хэрэглэхэд тухайд л өөрчлөлт гарч байна. НАТО-д түшиглэж байгаа Хамид Карзайн дэглэмийг одоо дэмжих шаардлагатай. Энэ төсөлд оруулсан хөрөнгө, хүч үр ашиггүй өнгөрөх ёсгүй. Тиймээс үүнээс татгалзах аргагүй. Хямарлын ёроолоос гарсан гэж Вашингтон бүгдийг итгүүлэхийг оролдож байна. Брюссель хотноо 12-р сарын 7-нд болох НАТО-ийн гишүүн орны батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар АНУ холбоотнуудаас тусламж гуйхыг үгүйсгэхгүй. Харин Их Британи, Герман, Австралийн засгийн газар тус бүс нутгаас цэргээ гаргах асуудлыг одоо хэлэлцэж байна. Тухайлбал Лондон, Берлин талибан хөдөлгөөнийхнийг ойрын үед бут ниргэх аргагүй гэж үзэж байна. НАТО-ийн цэрэг ноцтой хохирол амссан. Терроризмын эсрэг ажиллагаанд амжилт гаргах цорын ганц арга зам нь нутгийн оршин суугчдыг өөрсдийн талд татах явдал юм. Үүнд нэлээд бэрхшээл гарч байна. Энгийн иргэд эвслийн хүчний бөмбөгдөлтөд өртөж байгаа тул НАТО-д оршин суугчдын хандах хандлагад нөлөөлж байна. Вашингтон үүнийг даван туулах боломжтой түр зуурын бэрхшээл гэж үзэж байна.