0Алтны үнэ дахин дэлхийн дээд амжилт тогтоолоо. Лондонд өнөөдөр болсон арилжаагаар унци алт 1195 доллар болов. Дэлхийн валютын зах зээлд америк долларын ханш суларсаар байгаа тул хөрөнгө оруулагчид алт их сонирхож байна. Азийн хэд хэдэн орны төв банкууд үнэт металл худалдан авахыг сонирхож байгаа нь бас нэг нөлөөлөх хүчин зүйл болж байна. Орос улсын Сангийн сайд Алексей Кудрин тус яам 30 тонн алтаа Төв банкинд худалдаж, авсан мөнгөөрөө сүүлийн 15 жилд хамгийн бага үнэтэй байгаа алмас эрдэнэ худалдан авах бодолтой байна.