Оросын “Союз” сансрын хөлгийн ойрын экспидицид зай байхгүй тул жуулчдыг олон улсын сансрын станцад илгээхээ түр азнана. Москва орчмын Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн тэргүүн Сергей Крикалев өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй станц байнгын ажиллагаанд шилжсэн тул сул суудал байхгүй гэж тэр хэлж байна. Канадын “Нарны цирк”-ийг үндэслэгч Ги Лалиберте сансрын хамгийн сүүлчийн жуулчин байна. Тэрээр 10-р сард тойрог замд очсон юм.