Украинд 2010 онд нийлүүлэх оросын хийн дундаж үнэ мянган шоо метр нь 280 орчим доллар байна гэж “Газпром” компанийн албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов мэдэгдэв. Энэ нь европын үнэд нийцэж байна гэж тэр нэмж хэлжээ. Куприянов “Эхо Москвы” радиод өгсөн ярилцлагадаа, ирэх жил Киев гэрээнд заасны дагуу 52 тэрбум бус 33 тэрбум шоо метр хий худалдан авахаар болсон ч, Москва хий дутуу авсны нөхөн төлбөр нэхэхгүй.