0Урьд Варшавын гэрээний байгууллагад багтаж байсан НАТО-ийн гишүүн орнуудын зөвлөлтийн цэргийн техникт Орос улс засвар үйлчилгээ хийнэ. Тус эвсэлд суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр энэ сэдвийг 12-р сарын 4-нд Гадаад хэргийн сайд нарын түвшинд Орос-НАТО-ийн зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. НАТО-ийн зүүн европын орнуудын зэвсэглэлд орос улсад үйлдвэрлэсэн 400 орчим нисдэг тэрэг байна. Эдгээр нисдэг тэргийг Афганистанд мөн ашиглаж байна.