Орос улсын ерөнхий сайд В.Путин эрчим хүч, автомашин угсралт, сансар судлалын салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Франц улсыг зорьж байна. 11-р сарын 27-нд болох яриа хэлэлцээний үеэр “Өмнөд урсгал” хийн төсөлд Франц улсыг оролцуулах, нисдэг тэрэг газардах талбайтай францын “Мистраль” хөлөг онгоцыг Орос улс худалдан авах, мөн Ираны цөмийн асуудлыг хэлэлцэнэ гэж засгийн газар мэдэгдэв. 2010 онд Куру сансрын буудлаас “Союз” хөлгийг анх удаа хөөргөнө. Франц улс Орос улсад технологио дэлгэрүүлж байгаа байгууллагын хүрээг тэлэх зорилт тавьжээ.