Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев нийгмийн ач холбогдолтой төсөл, буяны үйл эрхэлдэг ашгийн бус байгууллагад хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг Улсын Думд өргөн барилаа. Ерөнхийлөгч 11-р сарын дундуур Холбооны Хуралд танилцуулсан илгээлтдээ ийм баримт бичиг батлах шаардлагатай тухай мэдэгдсэн юм. Тэгэхэд ерөнхийлөгч боловсрол, соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд харамгүй дэмжлэг үзүүлж байгаа байгууллагад материаллаг байдлаар туслахыг уриалсан билээ. Түүнчлэн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настныг асран хандаж байгаа, өнчин хүүхдийг нийгэмд төлөвшүүлэх үүрэг хүлээсэн байгууллагад ийм хэлбэрээр туслахыг мөн уриалсан юм. Ийм ажиллагаа эрхэлдэг ашгийн бус байгууллагад туслах гол суваг нь татварын хөнгөлөлт үзүүлэх явдал юм хэмээн Д.Медведев хэллээ. Ерөнхийлөгчийн илгээлтээс хойш хоёр долоо хоногийн дараа хуулийн төслийг Оросын парламентын доод танхимд хэлэлцсэн. Орос улсад ашгийн бус байгууллагыг хөгжүүлэхэд энэ чухал алхам болж байна гэж Эдийн засгийн дээд сургуулийн хавсарга улс төр судлалын факультетын орлогч декан Валерий Касамара үзэж байна.  Буяны үйл хэргийг хөгжүүлэх сайхан арга хэмжээ. Татварын ачааллыг бууруулснаар ашгийн бус байгууллагын үйл ажиллагаанд нааштай нөлөөлнө. Ашгийн бус байгууллагууд буяны үйл эрхэлэхэд илүү боломж олгох энэ мэт арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх ёстой байсан. Гэхдээ үүнд усны ёроолд чулуу байна гэж Велерий Касамар үзэж байна.  Иргэний нийгмийн байгууллагыг төрийн байгууллагатай нэгтгэх үйл ажиллагаа болох вий хэмээн би эмээж байна. Төр засаг ашгийн бус байгууллагад идэвхтэй туслахад бэлэн ч, миний хувьд энэ ийм хэрэг болж магадгүй гэсэн дохио юм. Иргэний нийгмийн байгууллагын зарчмын ялгарах онцлог нь улсаас хамааралгүй байдаг. Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд буяны үйлс эрхэлдэг ашгийн бус байгууллагад онцгой статус олгохоор тусгажээ. Ийм статустай байгууллагад төр засгийн байгууллагууд юуны түрүүнд санхүү, мэдээлэл, зөвлөлгөө өгч, татварын хөнгөлөлт үзүүлж, төр засгийн болон орон нутгийн захиалга өгнө. Тиймээс шинжээчид ашгийн бус байгууллагыг төрийн байгууллагатай нэгтгэх гэж байна хэмээн ярьж байна. Нөгөө талаас ерөнхийлөгчийн хуулийн төсөл буяны гэсэн ойлголтыг өргөтгөж байна. Одоо үүнд хууль зүйн тусламж үзүүлэх, хүүхэд, залуучуудын эрдэм шинжилгээ-техникийн уран бүтээлд дэмжлэг үзүүлнэ. Нийгмийн чухал зорилтыг шийдэхэд ашгийн бус байгууллагыг татан оролцуулахад энэ тус болно гэж Нийгмийн системийн хүрээлэнгийн орлогч захирал Дмитрий Бадовский үзэж байна. Нийгмийн үйл хэргийн хөгжлийн зорилт нь төрөөс бүрэн хамаарах буюу томоохон бизнесийн ямар нэг тэтгэлэгт тулгуурлах ёсгүй юм. Иргэдийн өөрийн зохион байгуулалт, харилцан тусалсны дүнд нийгэм зарим асуудлаа төр засаг, ивээн тэтгэгчид найдах бус өөрсдөө шийдэнэ. Буяны үйлсийн шилдэг систем нь мянга мянган хүн өөрсдийн хүч, бага хөрөнгөөр тусламж хэрэгтэй хүмүүст үр нөлөөтэй дэмжлэг үзүүлэх явдал билээ.
ОХУ-ын Улсын Дум ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна. Магадгүй нэг эсвэл хоёр дахь хэлэлцүүлгээр хуулийн төслийг оны эцэст баталж магадгүй байна.