0Европын сэргээн босголт, хөгжлийн банк 2010-2012 оны “Орос улсын шинэ стратеги”-ийг баталлаа. Баримт бичигт Оросын эдийн засгийг төрөлжүүлэх, бодит салбарыг дэмжих, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, оросын капиталын зах зээлийг бэхжүүлэх, дэд бүтцийн шинэчлэлийг санхүүжүүлэхэд тэргүүн зэргийн анхаарал хандуулжээ. Энэ чиглэл нь Орос улсын эдийн засгийг сэргээх, хямарлын үр дагаврыг даван туулахад тус улсад туслах оновчтой арга зам гэж банк үзэж байна. Хувьцааны 61 хувийг улс мөн олон улсын хоёр байгууллага эзэмшидэг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирлуудын Зөвлөл шинэ стратегийг өнөөдөр баталжээ.