Холбооны улсын 2010 оны төсвийг өнөөдөр Москва хотод өндөрлөх Орос, Белорусын Холбооны хурлын Парламентын чуулганаар батална. Энэ жилийн төсвийн орлого 4,8 тэрбум рубль байна. Төсвийн зардал хэсэгт Холбооны улсын байгууллага, жил бүр явуулж байгаа арга хэмжээ болон 42 хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгажээ. Гэмт хэргийн эсрэг тэмцэх урт хугацааны хөтөлбөр, Холбооны улсын нутаг дэвсгэрт терроризмын эсрэг тэмцэх, хилийн байдлыг санхүүжүүлэхээр төсөвт тусгасан байна. Аж үйлдвэрийн салбарт нанотехнологи, сансрын техник, шинэ үеийн эмийн бэлдмэл бүтээх, мөн шинэ полимер болон нийлэг материал бүтээхэд хөрөнгө хуваарилна. Эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнд мөнгө хуваарилна.