0Орос улсад “Эх орон” хиймэл дагуулын шинэ суваг нэвтрүүлэг дамжуулж эхэллээ. Бүс нутгийн студийн шилдэг бүтээлийг энэ сувгаар дамжуулах юм. “Эх орон” сувгаар ойрын гадаадын нэвтрүүлгийг мөн дамжуулахаар төлөвлөж байна. Орос улсын кино урлагийн Холбоо болон Телевиз, радиогийн Евразийн академийн мэргэжилтнүүд шилдэг нэвтрүүлгийг сонгоно. Телевизийн шинэ суваг дотоодын болон гадаадын кино үзүүлнэ. Оросын гэр бүлийн тухай сонгодог кино, оросын үзэгчдэд төдий л танил болоогүй гадаадын чанартай кино, мөн кино урлагийн их дээд сургуулийн дипломын ажлын шилдэг бүтээлийг толилуулна. Үүнээс гадна 24 цаг нэвтрүүлэг дамжуулах шинэ сувгаар кино урлагийн янз бүрийн наадамд оролцсон киног мөн үзүүлнэ. Жилд Оросын 80 сая хүнд “Эх орон” сувгийн нэвтрүүлгийг хүргэхээр төлөвлөж байна.