Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу, “Оросын дуу хоолой” радиогоор долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг дамжуулж байна. Сонсогчдоос ирсэн захидлын тоймоос нэвтрүүлгээ эхэлье. Өмнөговь аймгийн Ханбогд сумын сонсогч Д.Мөнхбаяр “Оросын дуу хоолой” радиогийн 80 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэжээ. Тэрээр орос хэл сурах болсноо дэлгэрэнгүй бичсэн байна. Үүнээс гадна өнөө үед монголын залуучууд орос хэл сурах ямар чухал вэ? гэдгийг ч бичжээ. Манай байнгын сонсогч Дорнод аймгийн Баян-Уул сумын Б.Баяр монгол хэлний редакцийн хамт олонд чин сэтгэлээсээ мэндчилгээ дэвшүүлсэнд талархаж байна. Тэрээр “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлэг сонирхолтой болохыг тэмдэглэжээ. “Орос, Монголын ард түмний нөхөрлөл олон жилийн турш эдийн засаг, техник, соёл, боловсрол зэрэг янз бүрийн салбарт өргөжин, бэхжиж байгаа нь бидэнд таатай байна” гэж Б.Баяр захидалдаа бичсэн байна. Ховд аймгийн Зэрэг сумын сонсогч Ц.Шагдар бидэнд бичсэн захидалдаа, “Монголчууд бид оросын ард түмний тусламжийг мартах ёсгүй. Оросын ард түмэн эрэлхэг, маш зоригтой сайхан хүмүүс. Бидний нөхөрлөл мах цусаар гагнагдсан. Орос хүн бүрт аз жаргал, амжилт, цэцэглэн хөгжихийг ерөөе” гэжээ. Эрхэм Ц.Шагдар танд сайн сайхныг ерөөсөнд талархаж байна. Одоо дуу хөгжим сонсоцгооё. Завхан аймгийн сонсогч Д.Чимидийн хүсэлтээр Сергей Трофимовын дуулсан “Азия” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” ээлжит нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Оросын Шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Археологи угсаатны зүйн хүрээлэнгийн хээрийн археологийн судалгааны газар зүй Алтай, дундад Ази, Орос улсын янз бүрийн бүс нутаг зэрэг өргөн уудам нутгийг хамардаг. Дэлхий дахинд алдаршсан Ноён уулын хиргэсүүрээс хүннүгийн үеийн язгууртны оршуулгыг судлах орос-монголын хамтарсан төслийн хүрээнд тус хүрээлэнгийн ажилтнууд энэ зун Улаанбаатар хотоос 100 км зайд орших Монголын хойд нутагт малтлага хийжээ. Үндсэндээ Хятадын судар бичигт л дурдсан байдаг хүннү буюу төв Азийн нүүдэлчдийн хиргэсүүр юм. Хүннү нар хоёр зуу гаруй жилийн турш Хань гүрнийг эзэлж, Торгоны замын чухал хэсгийг хянаж, өөртэй нь эн зэрэгцэх гүрэн байгуулсныг Хятад улс хүлээн зөвшөөрсөн юм. Энэ нь өргөн уудам газар нутагтай, хөрш ард түмэнд ихээхэн нөлөөтэй дэлхийн анхны нүүдэлчдийн гүрэн байсан. Новосибирскийн археологичид манай эриний эхний 10 жил, манай эриний өмнөх сүүлчийн жилүүдэд хамаарах энэ хиргэсүүрт үлдсэн хамгийн том нэг булшийг орчин үеийн аргаар судлахаар төлөвлөсөн байна. Тэд 20 * 18 метрийн хэмжээтэй хиргэсүүрийг судлахаар сонгожээ. Хүннүгийн язгууртны хиргэсүүрийн бүх булшны адилаар энэ булшийг эрт дээр цөлмөсөн байна. Төв хэсэгт нь том нүх үлджээ. Энэ хөшөөний ач холбогдол тодорхой хэмжээгээр хүннүгийн соёлд их чухал юм. Ноён уул ер бусын цогц газар билээ. Ямар ч хүний нийгмийн материаллаг соёлын гуравны хоёрыг бүрдүүлдэг ч, хамгийн түрүүнд устаж үгүй болдог органик материалаар хийсэн олон тооны эд хэрэгслийг хадгалсан хүннүгийн цорын ганц хиргэсүүр энэ юм. Булшийг судлахад эсгий эд зүйлийн тасархай, оршуулгын хөшиг, хувцасны тамтаг зэрэг даавуун эдлэл олдсон нь хамгийн чухал олдвор байлаа. Хятадын торго, Дундад Ази болон Газар дундад тэнгисийн бөс даавуу, дарханы нэр, хийсэн он сар өдрийг ханзаар бичсэн лакдсан аяга, мөн хаш эдлэл зэрэг нь археологичдын үзэж байгаагаар онц ховор эд төдийгүй судалгааны том бэлэг гэнэ. Мөн булшны металл бариул олджээ. Булшийг сүйтгэсэн байсан ч, ханыг нь чимэглэж байсан байж болох алтлаг зузаан цаасаар хийсэн олон тооны чимэглэл хадгалагджээ. Энэ бүх эд хэрэглэл урьдын адил маш бага мэдэгдэж байгаа зөвхөн хүннү нарыг тодорхойлоод зогсохгүй. Мартагдсан шаньюны булшнаас дэлхий ертөнцийг хуваасан эзэнт улсын тухай, Торгоны зам дагуух жижиг хараат улсуудын талаар ер бусын мэдээлэл олж, тэдний түүхэнд шинэ хуудас нэмж байна. Эдгээр булш бүх үеийн ололт амжилтыг гэрчилж байна. Бэлэглэсэн эсвэл хулгай, хуурах зэрэг янз бүрийн байдлаар хүннү нарын гарт орсон, мөн тэр үед нандигнаж байсан үнэт эдлэл үүнд багтаж байна. Хээрийн судалгаа, малтлага зэрэг нь археологийн хөшөө дурсгалыг судлах ажлын ердөө эхний хэсэг юм. Олдворыг Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн лабораторид шилжүүлсэн бөгөөд энэ эд хэрэглэлийг жил хагасын турш сэргээн засварлаж, судална. Одоо Баян-Өлгий аймгийн сонсогч Г.Хишгээгийн хөгжмийн захиалгыг биелүүлье. Тэрээр эгч Бямбаадаа төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн байна. Бид Бямбаад зориулж “Төрсөн өдрийн мэнд хүргэе” нэртэй дууг нэвтрүүлгээрээ дамжуульяа. Надежда Кадышева дуулна. “Манай шуудангийн хайрцаг” ээлжит нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Ховд аймгийн Жаргалан сумын сонсогч Д.Дэлгэр Орос улсын цагны үйлдвэрийн тухай сонирхожээ. Цаг хугацаанаас ангид оршин суудаг хүн байхгүй. Үүний илэрхийлэл болох цаг нь хэдийн амьдралын хэрэгсэл болжээ. Өнөө үед цаг зүгээр нэг цаг хэмждэг хэрэгсэл биш юм. Өнөөдөр цаг бол тухайн хүний амжилт, хөрөнгө чинээг илтгэж, үнэт чимэглэл, дээд зэргийн технологийн оргил, инженежрийн төгс санаа болж байна. Оросын “Полет-Элита” компанийн цаг өнгөрсөн зуунд дотоодын зах зээлд эрэлт ихтэй байлаа. Ийм байхаас ч аргагүй. Москвагийн цагны анхны үйлдвэр ямагт анхных байсан. Үүний суурин дээр 1997 онд алт, мөнгө, бусад уламжлалт материалаар цуглуулгын цаг үйлдвэрлэж, бүтээх компанийг байгуулсан билээ. Олон жилийн ажлын туршлагатай Москвагийн цагны анхны үйлдвэрийн шилдэг мэргэжилтнүүд “Полет-Элит” цаг бүтээж байна. Тус компани цаганд үнэт чулуу суулгах германы шинэ тоног төхөөрөмжтэй. Цагны их биеийг тооны программын удирдлагатай швейцари машин дээр үйлдвэрлэдэг. Орчин үеийн гурван хэмжээст компьютер графикаар шинэ загварын цагийг бүтээж байна. Чимэглэлийн цагчин “Полет-Элит”-ын цагны урлагийн бүтээл болгож, үнэт чулууг суулгадаг. Цагийг янз бүрийн аргаар чимэглэдэг. Тухайлбал цагны тагийн сийлбэр, лазер эсвэл механик сийлбэр юм. Ийм цагийг алтан горхиор чимэглэж болно. Жинхэнэ доржпалам, индранил чулуу цагийг улам гоёмсог, дэгжин болгодог. Швейцарийн пүүсийн цаг үеэр шалгарсан ба манай орны шилдгийн нэг “Полёт” механизмыг энэ цаганд хэрэглэдэг. Зуугаа цаг цуглуулгад бид. Автомат аргаар цаг түлхэх болон кварцийн механизм тэдгээрийн дотор байна. Пүүс төрийн ба арилжааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, ямар нэг тэмдэглэлт ойд зориулсан онцгой цуглуулга гаргаж байна. Хэдхэн бүр ганц ширхэгээр гаргах ийм цагийг элитийнх хэмээн үздэг. Олон улсын хэмжээний төрийн зүтгэлтнийг буюу жижиг пүүсийн энгийн ажилтныг шагнах загварын цагийг сонгон авч болно. Пүүс ялалтын 60 жилийн ойгоор Эх орны их дайны ахмадуудыг шагнах цаг үйлдвэрлэх ОХУ-ын Батлан хамгаалах яамны захиалгыг биелүүлсэн тул Оросын ерөнхийлөгчийн Хүндэт жуух бичиг болон дурсгалын медалиар шагнасан юм. Орчин цагийн дизайн, тансаг загвар, дээд зэргийн чанартай “Полёт-Элита” цаг, олон улсын эрдэнэсийн эдлэлийн үзэсгэлэнгийн өргөмжлөл олон жилийн турш авч байна. Одоо хөгжмийн завсарлагаар Ц.Дугарсүрэнгийн хүсэлтийг биелүүлж Валерий Леонтьевын дуулах “Делтапланаар нисэх нь” дууг сонсоё. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Байгаль орчин, ан амьтан, урагмлын ааймгийг хамгаалах талаар Орос улсад авч буй арга хэмжээүүдийн тухай нэвтрүүлэг маш сонирхолтой гэж Улаабаатар хотын сонсогч С.Дагвадорж, Өмнөговь аймгийн Е.Бямбажав, Увс аймгийн Баруунтүрүүн сумын сонсогч Ш.Жамбалсүрэн нар захидалдаа тэмдэглэжээ. Өнөөдөр бид ойн ховор амьтныг хэрхэн хамгаалж байгааг хөндөн ярьж байна. Ой ангийн аж ахуйн ажилтнууд ойн ховордсон ан амьтныг хамгаалахад гойд анхаарал тавьж байна. Урьд Ижил мөрнөөс зүүн Европын навчит ой болон Кавказд нутаглаж байсан бух гөрөөс тэдгээрийн дотор байна. Бух гөрөөсийн тоо толгой олон зуун жиолийн турш багасч байна. Өнгөрсөн зуунд дэлхийн 1,2-р дайны жилүүдэд бараг сөнөхийн ирмэгт хүрсэн билээ. Эдүгээ бух гөрөөс амьтны хүрээлэн, тусгай хамгаалалттай газарт байгаа төдийгүй гол төлөв дархан цаазтай газарт чөлөөтэй явж байгаа боловч, тэдгээрийг хамгаалах эрчимтэй хүчин чармайлт шаардагдаж байна. Мөн түүнчлэн ОХУ-д байгаа цөөхөн тооны амарын барс, ирвэс, толбот буга, хар баавгайг хамгаалж, хадагалах нь зайлшгүй чухал. Ийн олон төрлийн амьтныг тусгаарлан шигүү суурьшсан нь, хамгаалж, хадгалах ажлыг хялбар болгож байна. Жишээ нь хандгай, минж, булга гээд олон төрлийн амьтныг амжилттай хамгаалж байна. Орос улсад хандгайн тоо толгой бүр 18-р зуунаас цөөрсөн. 19-р зуунд төв мужууд тухайлбал Москва мужид хандгай бараг бүрэн устжээ. 20-р зууны эхээр тоо толгой нь жаахан нэмэгдсэн боловч, ихэнх мужид бараг сөнөсөн байна. Хандгай агнахыг хаа сайгүй хориглох хуульд 1919 онд гарын үсэг зурсан нь эрс эргэлт болов. Хамгаалах ажиллагааны үр дүн ч даруй мэдрэгдэв. Одоо хандгайг агнаж байна. Эдгээр амьтан тундр, зарим арал, ойт хээр газар нутагладаг. Минж урьд нь Европ, Хойд Азид олноор нутагладаг байв. Саяхан ботол ховор амьтны тоонд орж байв. Орос улсад 1918 онд хэд хэдэн тусгаарласан газарт мянга гаруйхан минж байсан. Удалгүй хамгаалалтад авч, минж нутаглуулах дархан цаазтай газрыг байгуулж, өөр газар нутагт шилжүүлж эхлэв. Эдүүгээ минжийн тоо толгой манайд 40 мянгаас хол давсан ч, минжийг байнга агнаж байна. Булга бол сибиийн тайгын үнэт амьтан юм. Булга 20-р зууны эхээр сөнөх даваанд хүрчээ. Зэрлэгээр агнах, шилмүүст мод хамгаагүй огтлох, ойн түймэр үүнд нөлөөлөв. Зөвлөлт засгийн анхны жилүүдэд булга хамгаалах, өсгөх арга хэмжээ авч, агнахыг түр хориглож, булга нутагшуулах дархан цаазтай газрыг байгуулж, 3000 гаруй булгыг Сибирь Алс Дорнодын янз бүрийн нутагт шилжүүлжээ. Мөн амьтны фермд өсгөв. Эдгээр арга хэмжээ тоо толгойг нь сэргээхэд нөлөөллөө. Одоо булга сибирийн тайгад 100 жилийн өмнөхөөс ч олон байна. Булга агнахыг зөвшөөрсөн байгаа. Энэ удаагийн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийн шувтаргаар Марина Хлебниковын “Хонгор минь босоорой” дууг сонсоно уу.
Эрхэм хүндэт сонсогчиддоо амжилт, зол жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Захиа бичээрээй! Бид та бүхний асуултуудад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг биелүүлнэ. Дэлхийн улс төрийн чухал үйл явдал болон орос-монголын харилцааны хегжлийн тухай тулгамдсан материал түүнчлэн “манай шуудангийн хайрцаг” нэвтруулгийг www.ruvr.ru сайтад монгол хэлнээ тавьж байгаад сонсогчдынхоо анхаарлыг ахин хандуулъяа.
<сонсох>