Орос улс химийн зэвсгийн нөөцийн 45 хувийг устгаж, энэ зэвсгийг хориглох тухай олон улсын Конвенцийн дагуу хүлээсэн гурав дахь шатны үүргээ хугацаанаас өмнө биелүүллээ. Химийн зэвсгийг устгах, аюулгүй хадгалах асуудал эрхэлсэн Холбооны удирдах газрын дарга Валерий Капашин энэ тухай мэдэгдэв. Орос улс оны эцэст энэ шатны үүргээ дуусгах ёстой ч, тусгай объектын хүчин чадлыг ашигласны дүнд хугацаанаас өмнө үүргээ биелүүллээ. Тэгэхлээр Орос улсд 22 мянган тонн орчим химийн зэвсэг үлдэж байна.