Орос улс болон НАТО-ийн орнуудын элчин сайд нар өнөөдөр Брюссельд цуглаж, талуудын сайд нарын уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг хэлэлцэнэ. Уулзалт 12-р сарын 4-нд Бельгийн нийслэлд болно. Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улсыг уулзалтад төлөөлнө. Кавказд өнгөрсөн оны 8-р сард болсон үйл явдлын дараа зогссон сайд нарын уулзалтаар хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай “замын зургийг” хэлэлцэнэ. Гүрж Өмнөд Осетид халдасны дараа Орос улс энх тайван тогтооход халдан түрэмгийлэгчийг албадах ажиллагаа явуулсныг НАТО ойлгон хүлээж аваагүй. НАТО энэ хавар Москватай харилцаагаа бүрэн сэргээхээр шийдсэн юм. Грекийн Корфу аралд 6-р сарын эцэст болсон Орос-НАТО-ийн Зөвлөлийн албан бус уулзалтаар талууд аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа сэргээхээр тохиролцжээ.